Манай компани нь 2008 оноос эхлэн хүнс, хүнсний тоног төхөөрөмжийн дэлхийн шилдэг брэндүүдийг Монголд албан ёсоор төлөөлж, тэдгээрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг зочлох үйлчилгээний салбарт нийлүүлж эхэлсэн. 

Өнөөгийн байдлаар гадаад, дотоодын нийт 500 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн бид төлөөлөн борлуулж буй тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд, түргэн шуурхай хийж гүйцэтгэхээс гадна тэдгээртэй харьцан ажиллаж байгаа ажилчдыг чадваржуулахад чиглэгдсэн Бариста, Бартендерийн сургалтыг өөрийн байрандаа тогтмол явуулдаг.