Тариан талбайгаас таны аяга хүртэлх аялал: Кофег хэрхэн ургуулдаг вэ?

Эспрессо 20-30 мл гайхалтай сайхан кофе. Аяга эспрессог уухад 1-2 минут л зарцуулдаг түүнийг бий болгоход олон жилийн уйгагүй хөдөлмөр ордог. Сайн чанарын кофены модыг тарьж ургуулахаас эхлээд хураах, боловсруулах, үрийг ангилж хатаах гээд кофе тариалагчийн ажил дундрашгүй.

Гэхдээ тариаланчид кофег хэрхэн сонгодог вэ? хэрхэн хураадаг вэ? Ямар шат дамжлагаар боловсруулдаг вэ?

Тохиромжтой сортыг сонгох нь

Кофены олон сорт бий. Зарим нь өндөр чанарын үр өгдөг ч өвчинд өртөмтгий байдаг бол зарим нь илүү тэсвэр сайтай, зарим нь гарц сайтай байхад зарим нь илүү чихэрлэг амттай байдаг.

Тэгэхээр тариаланчид өөрт хэрэгтэй сортоо хэрхэн сонгодог вэ?

Үрийн сонголт нь ихэнхидээ нутгийн газарзүйн болон соёлын онцлогоос шалтгаалдаг байна. Дийлэнхи тохиолдолд тариаланчид тухайн нутгийн уламжлалд нийцсэн аль эсвэл хөрсний онцлогт тохирсон сортыг сонгон тариалдаг аж.

Гэсэн ч хөрсний онцлог, агаарын чийгшил, орон нутгийн цаг уурын онцлог нөхцөл байдлаас шалтгаалан эцсийн бүтээгдэхүүний чанар харилцан адилгүй байдаг тул үрийн сонголтыг болгоомжтой хийх хэрэгтэй. Түүнээс гадна эцсийн бүтээгдэхүүн болон кофены буурцагийн үнэ болон өвчин, хортон шавьжид тэсвэртэй байдлыг харгалзан үзэх шаардлагатай байдаг.

Эцэст нь хэлэхэд үрийн олдоцыг ч бас сайтар тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл F1 төрлийн эрлийз Стармаяа сортын кофены үр нь гарц сайтай, өндөр чанартай, өвчинд ч тэсвэртэй, өөрөөр хэлбэл тариалахад хамгийн тохиромжтой сорт мөн болов ч тун цөөн тооны тариаланчид тус кофены үрийг олж авч чадах учир дийлэнхи тариаланчдын хувьд мөрөөдөл төдий зүйл юм.

Дээрхи олон хүчин зүйлсийг бодолцсоны эцэст тариаланчид сая нэг өөрт тохиромжтой сортыг сонгон тариалах ажилдаа ордог байна.

Гэхдээ тариаланчид кофег хэрхэн сонгодог вэ? хэрхэн хураадаг вэ? Ямар шат дамжлагаар боловсруулдаг вэ?

Үрсэлгээ суулгах нь

Тохиромжтой сортыг сонгосны дараа тариалах ажил эхэлнэ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр кофены тариалалтын эхний үе шат буюу үрсэлгээ болон суулгацын шатанд ургамалд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь орчны температур ажээ. Жишээлбэл Арабика сортын кофе нь Цельсийн 18-21 хэмд нэн тохиромжтой бөгөөд үүнээс халуун нөхцөлд таагүй өөрчлөлт үзүүлж эхэлдэг.

Үрсэлгээг хортон шавьж болон өвчлөлөөс сэргийлэхээр тусгайлан бэлдсэн элсэрхэг хөрсөнд 70 хоног бойжуулах бөгөөд үүний дараа үрсэлгээ тус бүрийг зориулалтын хөрс бордоо бүхий уутанцарт тусгаарлан суулгадаг. Суулгацууд нь энэхүү уутанцарт 7 сараас 1 жил хүртэл ургах бөгөөд тариаланчид суулгацуудыг гялгар уутаар бүрж гэрлийн тусгалыг хязгаарладаг. Энэ шатанд суулгацын үндэсийг шулуун ургуулах нь цаашдын ургалтад ихээхэн ач холбогдолтой байдаг байна.

Кофены модыг арчлах нь

Залуу суулгацуудыг талбайд тариалахаас өмнө хоорондын зайг хэр хэмжээтэй байхыг сайтар тооцоолох хэрэгтэй. Суулгац хоорондын зай нь сортыг онцлог, жимсийг хэрхэн хураах, арчилгаа тайралтыг ямар давтамжтайгаар хийх зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.

Кофены модыг ургуулах явцтай тогтмол арчилж тордох нь урт хугацаанд тухайн модны гарцыг сайжруулж буурцагны чанарыг тогтмол байлгахад чухал нөлөөтэй.

Түүнчлэн гарцыг нэмэгдүүлэхийн тулд модыг тогтмол тайрдаг бөгөөд тайрсан мод нь дахин ургах хүртлээ жимс өгөхгүй учир тариан талбайг олон хэсэгт хуваан хэсэг тус бүрт ээлжээр арчилгааны тайралт хийдэг байна.

Ингэснээр тариан талбайн нийт гарцыг тогтмол байлгаад зогсохгүй хөгширсөн модыг шинэ суулгацаар солиход хялбар болдог аж.

Кофены мод нь өөрт хэрэгцээтэй шим тэжээлийг навч болон үндсээрээ дамжуулан авдаг учир хэрэгцээтэй шим тэжээлийг дутаахгүй тулд тогтсон хуваарийн дагуу бордоо хийх хэрэгтэй байдаг.

Бороо чийгшил ихтэй үед зэрлэг өвс, шарилжийг тогтмол цэвэрлэх, шарлаж мөөгөнцөртсөн навчийг тогтмол цэвэрлэх зэргээр байнгын арчилгаа хийснээр моддыг өвчлөлөөс хамгаалж буурцагны чанарыг тогтмол байлгадаг.

Тариан талбайгаас таны аяганд

Жил бүрийн борооны улирал дуусмагц кофены модод цэцэглэдэг. Энэхүү өнгөлөг цагаан цэцэгс нь зөвхөн чимэг төдийн зүйл биш бөгөөд кофены жимсны ургалтад чухал нөлөөтэй байдаг аж.

Жишээлбэл Арабика сортын кофены мод цэцэглэж эхэлсэнээс хойш жимсийг хураах хүртэл 9 сарын хугацаа өнгөрдөг байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд тарианланчид зүгээр хүлээж суудаггүй бөгөөд кофены жимс хугацаандаа боловсорч байгаа эсэх, хортон шавьжид өртсөн эсэх гээд олон төрлийн арчилгаа хийдэг байна.

Энэ бүхний эцэст ургац хураалт эхэлнэ. Гэхдээ энэ нь ч байс тийм амар зүйл биш. Чанарын өндөр шаардлагатай үйлчлүүлэгчдийн таашаалд нийцүүлэхийн тулд тариаланчид зөвхөн сайтар боловсорсон жимсийг түүн авч нарийвчлан ангилах бөгөөд үүнд маш их цаг, хөдөлмөр зарцуулдаг. Учир нь сайн чанарын жимснүүд дунд хэдхэн чанар муутай жимс холилдоход л эцсийн бүтээгдэхүүний чанар маш ихээр буурдаг байна.

Жимсийг хураасны дараа үрийг салгаж хатаах ажиллагаа явагддаг. Үрийг хатаах явцад хөгцрөх, исэхээс сэргийлж байна эргүүлж байршил сэлгэх хэрэгтэй.

Кофены үрийг дараах үндсэн аргуудаар боловсруулдаг. Үүнд:

  • Уламжлалт арга: кофены жимсийг бүтнээр нь хатаах бөгөөд үр нь илүү чихэрлэг зөөлөн амттай болох боловч нэгэн жигд амтыг гаргаж авахад хүндрэлтэй байдаг.
  • Угаах: Кофены үрийг жимснээс нь салган усанд бага зэрэг исгээд хатаана. Хэдийгээр кофены буурцаг буюу үр нь жигд амттай болох боловч илүү тоног төхөөрөмж ажиллагаа шаарддаг.
  • Хагас уламжлалт аргачлал: Буурцагнаас жимсний зарим хэсгийг салган бага зэрэг хальстайгаар хатаана. Буурцагт хэр хэмжээний жимсний үлдэгдэл байгаагаас шалтгаалан кофены амт өөрчлөгдөх бөгөөд ажиллагаа ихтэй эрсдэл өндөртэй арга.

mn
X