Monin

monin

1912 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Францын МОНИН брэнд нь бүхий л төрлийн ух зүйлс болон амттан бэлтгэхэд ашиглагддаг сироп, пюре, соус болон праффены зах зээлд тэргүүлэгч юм.

  • гүзээлзгэнэ

    Тод улаан өнгө, шүлс гоожим чихэрлэг амт нь гүзээлзгэнэ жисийг тодорхойлох гол чанар юм. MONIN Гүзээлзгэнийн сироп нь эдгээр чанарыг бүрэн хадгалж зуныг хүлээлгүйгээр дуртай жимсгэнийнхээ амтыг хүссэн үедээ өөрийн бэлтгэсэн коктейль, моктейль, шэйк болон смүүдид нэмэх боломжтой.

    1 литр хуванцар савлагаатай.

    гүзээлзгэнэ
  • Хан боргоцой

    Хан боргоцой нь халуун бүсийн ширэнгэн ойн хосгүй амтыг хамгийн тодоор төлөөлөгч юм. MONIN Хан боргоцойн сиропыг ашиглан сонгодог Пина Колада-с эхлээд өөр олон төрлийн коктейль, моктейль болон шэйк бэлтгэх боломжтой.

    0,7 литр шилэн савлагаатай.

    Хан боргоцой
  • Нимбэг

    Хурц, гашуун нимбэгийн амт нь халуун улиралд бүхий л төрлийн ундаанд таатай амтыг нэмдэг. MONIN Гласко Нимбэгийн сиропыг ашигласнаар гайхалтай лемонейд, коктейль, хийжүүлсэн ундаа зэргийг бэлтгэх боломжтой.

    0,7 литр шилэн савлагаатай.

    Нимбэг
    • Киви

      Таатай зөөлөн амт бүхий MONIN Kiwi Fruit Mix нь бусад бүхий л амттай гайхалтай зохицож гялалзсан ногоон өнгөтэй ундааг бий болгоно.

      1 литр шахуурга бүхий хуванцар савлагаатай.

      Киви
    • Улаан гоо жүрж

      Гоо жүрж нь өөрийн шүүслэг, чихэрлэг, бага зэргийн гашуун, жимслэг амтаараа MONIN брэндийн хэрэглэгчдэд танигдсан бүтээгдэхүүн юм. Хүчиллэг сэтгэл сэргээх амт, хүчтэй содон үнэр бүхий коктейлууд, жимсний ундаа мэдээж бас цайны шинэлэг жорыг эрэлхийлж буй хүн бүрийн сонголт байж чадна.

      1 литр шахуурга бүхий хуванцар савлагаатай.

      Улаан гоо жүрж
    • Хүрэн манжин

      Бид хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг ч гайхалтай сайхан амттай уух зүйлс бэлтгэхэд ч бас ашиглаж болно гэдгийг төдийлөн мэддэггүй. MONIN Beetroot пюре-г сонгон хөрсний танил амт, чамин улаан өнгийг өөрийн бэлтгэсэн амттан болон уух зүйлсдээ нэмээрэй.

      1 литр шахуурга бүхий хуванцар савлагаатай.

      Хүрэн манжин
      • Хар шоколад

        Шоколад нь ямар ч тохиолдолд таны бэлтгэж буй ундаа, амттанд гайхалтай амт нэмж улам онцгой болгож чаддаг. MONIN Dark Chocolate соус нь өөрийн бүтээлээ шинэ шатанд гаргахад тань туслах хамгийн найдвартай туслагч байх болно.

        Хар шоколад
      • Карамел

        Чихэрлэг хэрнээ бага зэрэг утаа амтагдсан карамел нь татгалзахын аргагүй сайхан амттай, MONIN Caramel соус нь энэхүү гайхалтай амтыг хүссэн үедээ ашиглах боломжийг танд олгож байна.

        Карамел