Brodies 1867

Цай, кофе, шоколад үйлдвэрлэгч Шотландын Brodies брэнд нь Дэлхийн цайны зөвлөл-ийн гишүүн бөгөөд дээд зэрэглэлийн, амт чанар сайтай цайгаараа зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани.

  • Дүрдэг цай

    Brodies брэндийн дүрдэг цайг орчин үеийн технологи ашиглан цайны ургамлын шилмэл навч, болон төрөл бүрийн эмийн ургамал, жимс жимсгэнээр бүтээдэг.

    Brodies брэндийг сонгосноор Чай Масала, Даржилин зэрэг сонгодог амтуудаас гадна Сэрүүн Гаатай цай, Нимбэг болон Цагаан гаатай цайны содон амтууд, Бөөрөлзгөнө, Алим болон Улаан бут зэрэг чихэрлэг амтуудыг мэдрэх боломжой.

    Дүрдэг цай
  • Навчин цай

    Brodies брэндийн дээд зэрэглэлийн цай болон эмийн ургамлуудын навчийг уламжлалт жор, орчин үеийн технологиор боловсруулсан сэтгэл татам амт, үнэр бүхий навчин цай нь Эрл Грэй, Цейлон, Жасмин зэрэг сонгодог амтаас гадна Ройбус, Нимбэг, Хад зэрэг жимсний амтны сонголттой.

    Навчин цай