
Gruppo cimbali
Италийн Cimbali групп нь уламжлалт эспрессо машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд өнөөгийн байдлаар La Cimbali, FAEMA болон Casadio брэнд нэрийн кофе машинуудыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Faema e71
Faema E71 нь уламжлалт эспрессо машины өнгө төрхийг орчин үеийн технологийн дэвшилтэй төгс хослуулсан дээд зэрэглэлийн кофе машин юм.
4,3 инчийн мэдрэгчтэй дэлгэц болон гарын тусламжтайгаар бариста нь кофе нэрэх үйл явцыг бүрэн өөрийн удирдлагадаа авч гайхалтай нэрийн кофе бэлтгэх боломжтой.
la cimbali m100 attiva
La Cimbali M100 загвар нь ямагт тус брэндийн нүүр царай болсоор ирсэн түүхтэй. Өдгөө сайжруулан шинэчилсэн М100 Attiva нь удирдлагын самбар, даралтын тогоо, өнгө төрх гээд бүхий л талаараа хэрэглэхэд хялбар найдвартай ажиллагааг хангасан загвар юм.