Капсул кофе

Segafredo Zanetti coffee system
Segafredo Zanetti Coffee System компани 2004 онд байгуулагдсан хэрэглэхэд хялбар капсул кофе болон капсул кофе машин үйлдвэрлэгч компани бөгөөд Massimo Zanetti Beverages Group-н бүрэлдэхүүнд багтдаг.
Classico
Сонгодог Итали эспрессо кофены амтыг шингээсэн энэхүү капсул нь тэнцвэртэй амт, өтгөн өрөм(crema) бүхий кофе.
Decaf
Жирэмсэн эхчүүд болон кафейнд хэт мэдрэг хүмүүст зориулан органик аргаар кафейнгүүжүүлсэн капсул кофе нь хүссэн үедээ санаа зовох зүйлгүйгээр кофены амтыг мэдрэх боломжийг танд олгоно.
Lungo
Lungo буюу утгачилан орчуулбал урт кофе гэгдэх энэхүү кофе нь сонгодог эспрессоноос хоёр дахин их (ойролцоогоор 60мл) усаар нэрсэн кофе юм. Хэрэв Американо болон Эспрессо хоёрын дундах амт танд хэрэгтэй бол Lungo-г сонгоорой.
Le Origini Brasile
Дэлхийн хамгийн том кофены тариан талбай болох Минас Жерас-с хураасан дээд сортын Бразил кофены үрээр бэлтгэсэн энэхүү капсул нь танд Бразил кофены дахин давтагдашгүй амтыг мэдрүүлнэ.
Le Origini Peru
Перу улсын өндөрлөг бүсд ургуулсан үрээр бэлтгэсэн энэхүү кофе нь шоколад болон карамелийн тааламжтай амттай бөгөөд зөөлөн тэнцвэртэй амт бүхий кофег таашаадаг хэрэглэгчдэд тохиромжтой.
Le Origini Costa Rica
Коста Рикагийн ширэнгэ дундах Сан Хосе тариалангийн талбайд ургуулсан кофены үрээр бэлтгэсэн энэхүү капсул нь ширэнгийн бүсийн кофены жимслэг онцгой амтыг таашаадаг хэрэглэгчдэд нэн тохиромжтой.
la san marco we2
La San Marco брэндийн хоёр гартай мэргэжлийн капсул кофе машин нь суурилуулалан ашиглахад маш хялбар, мэргэжлийн бариста байхгүй ч амттай кофе бэлтгэх боломжтой төхөөрөмж юм.
Энэхүү машин нь Segafredo Zanetti Coffee System брэндийн капсулаар ажиллана.