
Ayam brand
Сингапурт төвтэй AYAM брэнд нь 1892 онд байгуулагдсан бөгөөд нөөшлөсөн загас, жимс, хүнсний ногоо болон төрөл бүрийн амтлагч үйлдвэрлэдэг Зүүн Өмнөд Азийн салбартаа тэргүүлэгч брэнд.
Туна загас
Далайгаас барьсан туна загас нь витамин Е болон Омега 3-р баялаг бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгүй учир хүнсэнд хэрэглэхэд тун тохиромжтой. Аяам брэнд нь туна загасыг төрөл бүрийн амтлагчаар баяжуулан нөөшлөж өргөн сонголттойгоор танд санал болгож байна.
Яргай загас
Яргай загасны мах болон бусад органик амтлагчаар баяжуулсан энэхүү бүтээгдэхүүн нь хугацаа уртасгагч бодис болон транс өөх тос агуулаагүй бөгөөд элэгний өөхлөлтийг бууруулах өндөр ач холбогдол бүхий Омега 3-р баялаг хүнс юм.
Хачир
Сингапур улсын Эрүүл мэндийг дэмжих зөвлөлийн Эрүүл Сонголт сертификатаар баталгаажсан улаан лоолийн сүмстэй жигнэсэн шош, кокосын крем зэрэг хоолны хачир болгон ашиглахаас гадна дангаар нь хэрэглэхэд ч таатай амт бүхий бүтээгдэхүүнүүд.
Бусад
Нөөшлөсөн макарель, сардин загас болон далайн амттаны нухаш зэрэг нэмэлт боловсруулалт хийлгүй шууд хүнсэндээ хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүд.